Улаанбаатар хотноо энэ сарын 11-нд Төвийн бүсийн гишүүдийн хурал болж улсын тэргүүний суманд материал ирүүлсэн зургаан аймгийн зургаан сумыг хэлэлцэж, гишүүдийн саналаар дараах байдлаар байр эзлүүлжээ.
1. Говь сүмбэр аймгийн Сүмбэр сум
2. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум
3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум
4. Төв аймгийн Алтанбулаг сум
5. Сэлэнгэ аймгийн Сайхан сум
6. Дархан-Уул аймгийн Хонгор сум тус тус байр эзэлжээ.
Өмнөговь аймгийн Баян-Овоо сум нь улсын стратегийн ач холбогдол бүхий хотын статустай Чойр хот, Замын-Үүд зэрэг том сумдуудтай өрсөлдөж, хоёрдугаар байраар жагсан, Монгол Улсын ТӨВИЙН БҮСИЙН ШИЛДЭГ СУМ боллоо.