Герман улсын Линденберг, Мёнчен, Аусберг, Линдау, Дотмонд, Бонн хотуудад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд сэтгэлийн хандиваа илгээснийг гэр бүлийн төлөөлөл өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Дээрх хотуудад амьдардаг нийт 48 иргэнээс 1210 евро буюу 3732 850 төгрөгийн хандив илгээжээ.
Дэлхий нийтийг цочроож байгаа коронавируст халдвараас ард түмэн, эх орноо хамгаалан ажиллаж байгаа элэг нэгт бүх монголчууддаа баярлаж, талархаж байгаагаа илэрхийлсэн гэдгийг энэ үеэр уламжлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.