О.Гүндэгмаа “Хүн шувуу” баримтат кино, дурсамж номоо Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө

2020 оны 04-р сарын 07 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
92236020_253109569416081_7425600508884156416_o

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа өөрийн аавынхаа спортын замналын тухай “Хүн шувуу” баримтат кино, дурсамж ном бүтээжээ.

Тэрээр эр зоригийн тухай дурсамж бүтээлдээ түүхэн ховор гэрэл зураг, архивын баримт, хувийн цуглуулга, аавтайгаа хамт шүхрийн спорт, уулын спортоор мөр зэрэгцэн хичээллэж байсан найз нөхөд, хамт олных нь дурсамж яриа зэргийг багтаажээ.

Агаарын спортын зууны манлай тамирчин, Олон улсын хэмжээний мастер Дагвын Отряд нь Монгол Улсад хамгийн олон буулт буюу 3820 удаа шүхрээр амжилттай газардаж өдгөө ч эвдэгдээгүй байгаа амжилтыг үзүүлсэн юм байна.

Дээрх бүтээлүүдээ Үндэсний төв архивд хүлээлгэн өгч үндэсний архивын сан хөмрөгийг баяжууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх