УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажлыг хийж байна

2020 оны 04-р сарын 07 өдөр, 10 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurungu

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогынАвлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Мон мэдүүлэг” маягтын дагуу тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд мэдүүлгээ хуулийн хугацаанд цахимаар гаргаж бүртгүүлнэ.

Дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүртгэж хүлээн авах үйл ажиллагааны хүрээнд  Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан “Маягт батлах тухай” А-08/А-31 тоот захирамж/тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баталлаа. Сонгуулийн ерөнхий хороо  нь нэр дэвшигчийн талаарх мэдээллийг гаргуулан авч, Авлигатай тэмцэх газарт хуулийн хугацаанд ирүүлснээр нэр дэвшигчийн цахим системд ХОМ-ээ гаргах эрх үүсэх юм.

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 32.15 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар “Зөвлөмж” боловсруулан нам, эвсэлд тусгайлан хүргүүлэх, мөн нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага, брошурыг хүргүүлэхээр бэлтгэн ханган ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг тус газрын цахим хуудсанд байршуулж, иргэд олон нийтийг мэдээллээр ханган ажиллах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх