Улсын хэмжээнд ой хээрийн түймэргүй байна

2020 оны 04-р сарын 01 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
55439533_2067237876706925_2530732736692355072_n

2020 он   гарснаар   улсын хэмжээнд Булган, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ой, хээрийн 9 удаагийн түймэр гарч бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн түймэргүй байна.

Хуурайшилт ихсэж байгаатай холбогдуулан  аймаг орон нутгийн түймрийн хариуцлагатай   жижүүрүүдэд   ой  хээрийн   түймрээс  урьдчилан   сэргийлэх  ажлыг эрчимжүүлэх,   ойд   зорчих   хөдөлгөөн   ажиллагааг   хязгаарлан,   орон   нутгийн  радио,  телевизээр сэрэмжлүүлэг, шторк явуулах зэрэгт анхаарахыг  зөвлөн ажиллаж байна.

Хуурайшилтын зэрэг 2020.03.31-ний 16.00 цагийн байдлаар:

Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Тариалан, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Булган, Могод, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баруунхараа, Зүүнхараа, Дархан-Уул аймаг, Хэнтий аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Дархан, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр Улаанбаатар орчмын бүс нутаг хамрагдаж байна.

Цаг агаарын төлөв: Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, өдөртөө бүх нутгаар дулаарна.

55439533_2067237876706925_2530732736692355072_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх