DIAMOND маникюр, педикюрийн сургалтын үйл ажиллагааг зогсоолоо

2020 оны 04-р сарын 01 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
91517621_3372700466090643_5709642984006352896_n

Иргэнээс ирүүлсэн “Сүхбаатар дүүргийн 1дүгээр хорооны Чонон Бөртэ төвийн 201 тоотод байрлах DIAMOND маникюр, педикюрийн цогц сургалтын төв нь иргэдийг олноор нь цуглуулан сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэх” гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ

Шалгалтаар тухайн сургалтын төв нь хумс будалт арчилгааны талаар 3 ээлжээр 22 иргэнийг хамруулан танхимын сургалт зохион байгуулан иргэдийг олноор цуглуулсан байгаа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамжийг зөрчсөн тул тухайн төвийн үйл ажиллагааг зогсоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.

91311177_3372700676090622_3692711975139147776_n

91027954_3372700586090631_7458764030140743680_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх