Тэгү хотын иргэн 5000 ширхэг амны хаалт хандивлалаа

2020 оны 03-р сарын 31 өдөр, 15 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5e82f46d1eef0711733238

БНСУ-ын Тэгү хотын иргэн Chae Seung Hyun өөрийн хүүгийн хамт 5000 ширхэг амны хаалтыг Гадаадын иргэн, харьяатын газарт хандивлалаа.

Тэрээр “Идэр ивээлт” ХХК-ийн оёсон стандартын шаардлага бүхий амны хаалтыг худалдан авч хандивлаж байгаа юм байна.

Тус газрын Дэд дарга Д.Түвшинтөр хандивыг хүлээн авахдаа “Гадаадын иргэн, харьяатын газар нь Хилийн тухай хуулийн дагуу хилийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг дөрвөн байгууллагын нэг. Хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт явуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Хилийн боомт дээр өдөр шөнийн туршид өндөр эрсдэл дунд ажиллаж байгаа манай албан хаагчдад амны хаалт хандивлаж байгаа цаг үеэ олсон бодитой тусламж болж чадлаа. Монголчууд “тэвдэж явахад тэвнээр тусал” гэж ярьдаг. Цар тахал дэлхий нийтийг хамарсан аюул болж, хүн нэг бүр тэвдэн сандарч буй энэ үед цаг танай гэр бүлийн энэхүү сэтгэлийн хандивт гүн талархал илэрхийлье” гэлээ.

Chae Seung Hyun нь аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад орж ирсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын байгууллагад мөн амны хаалт хандивласан ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.