Монгол Улсад шинэ коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 03-р сарын 28 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
89942065_650610682148940_6659437334653566976_n-1

Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр COVID-19 илэрлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ “Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна.

Сэлэнгэ, Дархан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нийт зургаан хүнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдсан байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.