Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19.30 минутанд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ИМЭКС ХХК”-ний Гэгээ цагаан ордон нийтийн бүжгийн клубын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан тул нийтийн бүжгийн клубын үйл ажиллагааг зогсоолоо.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/773 дугаартай мэдэгдлийг хангуулж ажиллаагүй, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
200 иргэнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан клубын үйл ажиллагааг зогсоолоо
2020 оны 03-р сарын 28 өдөр, 10 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )