Дэлхий дахинд шинэ Коронавирус (COVID-19) өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж, Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яамнаас цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжин ажиллаж байна.
Хүн ардынхаа эрүүл мэндийг аюулт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхээр гамшгийн бэлэн байдалд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан Архивын ерөнхий газрын нийт ажилтан, албан хаагчдын нэг өдрийн цалин болох 3.095.000 төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.