Угаалгын машинд гацсан гурван настай хүүхдийг эсэн мэнд аварчээ

2020 оны 03-р сарын 23 өдөр, 11 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 20 дугаар байранд Иргэн “А”-ийн /3 настай, эмэгтэй/ хүүхэд тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 19:06 цагт онцгой байдлын албанд иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан  алба хаагч, нэг автомашинтай 3.5 км зам туулан 19:11 цагт очиж эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх