“Хөвсгөл мах маркет” ХХК 1 тонн адууны мах хандивлалаа

2020 оны 03-р сарын 19 өдөр, 18 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_9998

“Хөвсгөл мах маркет” ХХК-наас Шинэ корановирусын халдварт өвчний онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэрэгцээнд нэг тонн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн адууны махыг хандивлаж байна.

Өнөөдөр /2020.03.19/ ХХААХҮ-ийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн  Ч.Улаантай  “Хөвсгөл мах маркет” ХХК-ны захирал Э.Цогбаяр уулзаж,  нийгмийн хариуцлагын хүрээнд  нэг тонн адууны махыг хандивлаж буйгаа илэрхийлсэн юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Эрсдэлтэй нөхцөл үүссэн энэ үед танай хамт олон санаачилга гаргасанд талархаж байна. Маргааш /2020.03.20/ Улсын онцгой комиссын хуралтай. Энэ хуралд албан ёсоор танилцуулж, уламжлана” гэв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.