Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж бага насны хоёр хүүхэд амиа алджээ. .
Гал түймрийн дуудлага 2020.03.18-ны өдрийн 14:28 цагт Онцгой байдлын албан ирснээс тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 14:32 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт М /4 настай, эмэгтэй/, С/1 нас 9 сартай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.