Туркээс иргэдээ авчрахаар тусгай үүргийн онгоц өглөө 06:50 цагт Улаанбаатараас хөөрөв

2020 оны 03-р сарын 18 өдөр, 10 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
maa_large

“МИАТ” ТӨХК-ийн Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 06:50 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Истанбул хотноо Улаанбаатарын цагаар 15:20 цагт бууж, Улаанбаатар хот руу эндхийн цагаар 16:40 цагт хөөрөн Улаанбаатарт 01:00 цагт буухаар төлөвлөгөөтэй байгаа аж.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор  Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн юм.

Өнөөдрийн нислэг нь дөрөв дэх удаагийнх боллоо. Өмнө нь Сөүл, Токио, Москва-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нийт 750 орчим монгол иргэнээ авчраад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.