“Номин тав трейд” ХХК-д 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа

2020 оны 03-р сарын 17 өдөр, 13 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_6642

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Тус чиг үүргийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ажлын хэсэг гарч 2020 оны 3 дугаар сарын 12-аас 16-ны хооронд “Номин тав трейд” ХХК /Улсын Их дэлгүүр/-д махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК /Улсын Их дэлгүүр/-д 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс хонины ястай махны үнийг 1 кг тутамд 1500 төгрөгөөр үхрийн ястай, цул махыг 2000 төгрөгөөр тус тус нэмсэн. Тухайлбал, үхрийн цул махыг 1 кг тутамд 15999 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон.

Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “Номин тав трейд” ХХК /Улсын Их дэлгүүр/-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
УТАС: 115

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Чимэг
     (202.126.89.***)
    2020/03/17 13:36

    Байнгын уйлчлуулэгч. Гэхдээ л Номин бас арай л нэмэх юмаа. Оргилд 110 мянга бгаа коньяак Номинд 164 мянга бх жишээний.

    (1) (0)