Түр цугларах аюулгүйн талбай 82-оор нэмэгдлээ

2020 оны 03-р сарын 17 өдөр, 12 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
content_photo-1-6pxu6z0ymhzuvqay3u1rf9frjcezouu3ejw2f58bz9c-6uauvkfwp6hr9r59f3v6dcsfomlomfpmf6j9lvsv51c

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  17 дугаар тогтоолоор  түр цугларах 82 байршлыг шинээр баталлаа.

Болзошгүй гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах байршлыг Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 25, Сонгинохайрхан дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 26, Чингэлтэй дүүрэгтэй 3, Багануур дүүрэгт 3, Налайх дүүрэгт 4 буюу нийт 82 түр цугларах цэгийг нэмэгдүүлсэн юм.

Ингэснээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан талбайтай нийлээд нийт 192 түр цугларах талбайтай боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх