Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд

2020 оны 03-р сарын 16 өдөр, 20 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2139fd_MPA_PHOTO_2019-12-8691_x974-6ua02m7305r7ot2jsz97on122tdcjzp2rprn1xtz4n4

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг хийх бэлтгэл ажлаа хангаад байна.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд маргааш буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, 14 хоногт нийт 700000 төгрөг байна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

АТМ-ээс төлбөрөө хийсэн тохиолдолд 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад заавал холбогдоно уу.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.