Эрчим хүчний яам яаралтай хуралдаж, цаг үеийн шийдвэрүүдийг гаргалаа

2020 оны 03-р сарын 10 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erchim

Эрчим хүчний яам Монгол Улсад шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан 2020.03.10-ны өглөө шуурхай хурал зарлан цаг үеийн байдлаар яаралтай шийдвэрүүдийг гаргалаа. Хурлыг Улсын онцгой комиссын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тэргүүлж дараах шийдвэрүүдийг салбарын хэмжээнд мөрдөж ажиллахыг үүрэгдлээ.
1. Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн хийхгүй байх
2. Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний улсын штабыг яаралтай хуралдуулах
3. Байгууллагын дотоод олон нийтийг хамарсан үйлчилгээ /хоолны газар/-ий газруудад өндөр хяналт тавин ажиллах
4. Байгууллагын ажилчдын аюулгүй байдлын хэрэглээний амны хаалт, ариутгалын бодисын нөөц бэлдэх
5. Салбарын нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчдыг шаардлагатай нөхцөлд ажиллуулах, бэлтгэлд байх хуваарь гаргах
6. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон иргэд, олон нийттэй харьцах харьцах хэсгийн ажилчдыг онцгой байдлын үеийн горимыг даган ажиллуулах, хяналтыг өндөржүүлэх
7. Эрчим хүчний яам болон салбар үйлдвэр компаниудын нэвтрэх цэгүүдийг тогтмол ариутгах, амны хаалтгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарах

Цаашид цаг үеийн асуудлаар шийдвэрүүдийг яаралтай хуралдаж гаргах, хугацаа алдалгүй арга хэмжээ авч ажиллахыг давхар үүрэгдсэн. Мөн Эрчим хүчний яам болон салбарын үйлдвэр, компаниудын удирдлагууд холбоо барих утсыг байнгын нээлттэй байлгаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх