БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 5621 болжээ

2020 оны 03-р сарын 05 өдөр, 11 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

 Итали улсад шинэ коронавирусний тархалтыг хязгаарлах зорилгоор бүх сургуулийн сургалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зогсоохоор болжээ. Мөн спортын тэмцээнүүдийг нэг сарын турш олон нийтэд хаалттай байдлаар зохион байгуулах ажээ. Европын орнуудаас Италид коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Италид өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 3000 давж, нийт 107 хүн нас баржээ. Мөн тус улсын 20 мужийн 19-т халдварын тохиолдол илэрчээ.

 БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 293-аар нэмэгдэж, 5621 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр, нас барсан тохиолдлын тоо 33 болж нэмэгджээ. Нас барсан өвчтөнүүдийн дийлэнх нь өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс байна.

2019 оны 12 дугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотод бүртгэгдсэн шинэ коронавирус тус улсаас гадна дэлхийн 80 гаруй оронд илрээд байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, Хятад улсаас гадна халдвар авсан хүний тоо 10500 давж, 160 хүн нас баржээ. Хятадаас дэгдэж эхэлсэн коронавирусээр дэлхий даяар 90 мянга гаруй хүнд халдварлаж, уг халдварын улмаас 3200 орчим хүн нас барсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх