2 хүүхдийн ээж Э.Даваажаргалд амьдрал бэлэглэцгээе!

2020 оны 02-р сарын 28 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
87637973_482780482396878_8476619958728523776_n

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний хэдэн нөхөд нийлж нэгэн Монгол эмэгтэй, залуухан ээжийн эмчилгээнд зориулж хандив цуглуулах аянаа эхлүүлээд байна. Түүнийг Э.Даваажаргал гэдэг. Тэрбээр 28 настай бөгөөд нөхөр 5 настай охин, 2 настай хүү, ээжийн хамт амьдардаг.

Э.Даваажаргал нь 2019 оны 2 сараас өвдөж эхэлснээсээ хойш оношоо тодруулах гэж нэлээд хэдэн эмнэлгээр явсны эцэст “Тархины олон байрлалт хавдар” гэсэн онош тогтоогдож 3-р эмнэлэгт яаралтай хагалгаанд орж нэг том, нэг жижиг үндсэндээ 2 хавдар авахуулсан юм.

Гэвч хагалгааны дараа түүний баруун талын эүүр саажиж мэдээгүй болсон. Үлдсэн хавдартаа / 4 жижиг хавдар/ ХСҮТ-д 2 сарын хугацаатай туяа эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гараагүй бөгөөд эмчилгээгүй гэсэн хариу сонссон.
Жижиг 4 хавдар нь мэдрэлийн цэгүүд дээр байрласан учир барун чихний сонсголоо бүрэн алдаж, зүүн чих маш муу сонсголтой болсон байгаа.

Улмаар БНСУ руу өвчний түүхийг нь явуулахад баруун нүд сохролд ойрхон, зүүн чихний сонсголоо бүрэн алдах хэмжээнд хүрсэн тул яаралтай Сүн Чон Ян эмнэлэгт 60 саяар хагалгаанд орохоор болоод байна.

Иймд 2 бяцхан зүрхтэйгээ хамт байх боломжийг түүнд хамтдаа нээж өгье Монголчуудаа!

Хандивын данс:

Хаан банк – 5131099888, Э.Даваажаргал,
Солонгос данс URI bank 1002-554-876531 төрсөн ах Э.Батням
Холбоо барих утас: Ээж- 94112601
Нөхөр Солонгос дугаар 010-8325-9202

Хүслээр болдоггүй хорвоог хүн нь хүнийхээ дэмээр даван туулцгаая.

Үндэс мөчир шиг үүрд хамт байгаач ээжээ гэж үрс нь түүнийг хүлээж байгаа. Хорвоог дүүргэж дэргэд минь байгаарай гэж хань нь түүнийг хүлээж байгаа. Та бүхэн элгэн халуун сэтгэлээр Э.Даваажаргалд заавал туслаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх