Солонгосоос ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа

2020 оны 02-р сарын 27 өдөр, 20 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
06128eb617e12d28788357b27f7ef04b

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс БНСУ-аас Инчеон-Иркутск чиглэлийн 2020.02.25-ны өдрийн S7 6302 дугаарын нислэгээр ОХУ-д ирж, Улаан-Үүд хотод байрлаж байсан Монгол Улсын 11 иргэнийг өнөөдөр (2020.02.27) эх оронд нь шилжүүлэн авч ирлээ. Хил нэвтрэх үед Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба эдгээр 11 иргэдээс эрүүл мэндийн асуумж судалгаа авч, анхан шатны үзлэг хийж, шинэ коронавирусийн өвчлөл гарсан Сувон хотоос ирсэн гэх өгүүлэмжтэй гурван иргэнийг нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, бусад 8 иргэн, тээврийн жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авав. Одоогоор иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх