“Ковид-19”-ын улмаас БНХАУ-д хичээл, сургууль цуглах хугацаа хойшилсоор байна

2020 оны 02-р сарын 20 өдөр, 17 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

“Ковид-19” вирусын халдварт хатгалгааны тархалтын улмаас БНХАУ-ын хот, муж, өөртөө засах орон болон засаг захиргааны онцгой бүсүүд нутаг дэвсгэр дэхь нөхцөл байдлаас шалтгаалан сургууль цуглах хугацааг албан ёсоор 2 дугаар сарын сүүл хүртэл хойшлуулсан.

Хятадын зарим эрдэмтдийн үзэж байгаагаар 2 дугаар сарын дунд, сүүл үед вирусын тархалт оргил цэгтээ хүрч, 4-р сар гэхэд бүрэн намжина гэж байгаа бөгөөд одоогийн төлөв байдлаар сургуулиуд 3 дугаар сард эхлэх магадлал тун бага болж байна.

БНХАУ-д 2900 их, дээд сургуульд 30 сая оюутан суралцдаг ба энэ дундаас хот, муж алгасаж суралцдаг 8 сая 900 мянган оюутан байдаг ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх