Цоохор ирвэсний эд эрхтнийг худалдан борлуулах гэж байсан этгээдийг илрүүллээ

2020 оны 02-р сарын 20 өдөр, 16 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
86992752_124250862469429_5190724300864225280_n

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2020 оны 02 дугаар сарын 19-ний 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” Супермаркетийн хойд талын автомашины зогсоол дээр иргэн А нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон Цоохор ирвэсийн түүхий эд болох хоёр ширхэг арьс, гавлын яс, соёоны хамт худалдан борлуулах гэж байх үед нь илрүүллээ.
Цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, гавлын яс, соёо зэргийг БНХАУ-ын иргэд өндөр үнээр худалдаж авдаг гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд байгаагаас ашиг, орлого олох зорилгоор дээрх амьтныг хууль бусаар агнажээ.

Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Завхан аймгуудад Цоохор ирвэсийн тархац нэмэгдэж малруу халдаж байгаатай холбоотойгоор иргэд агнаж байж болзошгүй нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Монголд 700-1000 орчим цоохор ирвэс харин дэлхийд 3500 орчим бодгаль үлдээд байна. Цоохор ирвэс бол нууцлагдмал амьдралтай амьтан бөгөөд зөвхөн нэгдсэн хүчин чармайлт гаргаж байж энэ амьтныг хамгаалж чадна. Тиймээс ДБХС энэхүү үнэ цэнэтэй амьтны ирээдүй болон түүний оршин амьдрах хосгүй орчинг хадгалан хамгаалахад туслах томоохон санаачлагыг дэлхий даяар гарган Засгийн газрууд болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Цоохор ирвэсийн орон гэр болсон уулс нь устах аюулд өртөөд буй өөр олон зүйл амьтан, ургамлын амьдрах орчин юм. Уулс нь нутгийн иргэдийг хоол хүнс, түлээ түлш, эм тангийн чухал нөөцөөр хангахаас гадна олон арван сая хүний ундны усны эх үүсвэр болдог.

Тиймээс цоохор ирвэсийн нутаг дэвсгэрийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байгаа нь өндөр уулсын экосистемийг хамгаалахын зэрэгцээ тэнд амьдарч буй хүн болон байгалийг давхар хамгаалдаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх