Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт иргэн Э-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 15:56 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 15:59 цагт очиж 20 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Э /45 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
45 настай эмэгтэй галд өртөж амиа алджээ
2020 оны 02-р сарын 20 өдөр, 10 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sogtuu, ovchtei esvel hodloh chadvargui bish bol iim nasand hyrzen hyn shataj baigaa ambaaraas garchih bolomjgui baina gejyy sonin um ih boloh umaa