-Аргын тооллын 2 дугаар сарын 20. Пүрэв (Бархасвад) гараг/2020/
-Билгийн тооллын 27, харагчин могой, элдэв тэнгэртэн-20 од, суудал уул, мэнгэ 8 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:51-18:21.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч гахай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, хөрөнгө оруулах, сургуульд сурах, номлох, хэвлэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мал гадагш гарах, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, анд бололцоход муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар
” Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно”.ИНГЭЖ бичиж болдог юм уу ???? Минийхээр бол болохгүй юм шиг ээ Зурхайч ламтан Д.Цогтбаатар гуай та хариу бичээч ….Таны энэ зурхай надад болон бусад хүмүүст их таалагддаг шүү….