Дархан-Уул аймагт харамсалтайгаар эндсэн гурван охины аав, ээж болох Г.Чинбат, Алтанзул нар сайхан сэтгэлт ард иргэдийн илгээсэн хандивын мөнгөөр эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хандивлажээ.
Аав Г.Чинбатынх нь дансанд цугларсан мөнгөөр Улаанбаатар хотын ГСҮТ-ийн Түлэнхийн төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат тус бүр гурван ширхгийг хандивлажээ.
Тэд энэ сарын 17-18-нд Улаанбаатар, Дархан Эрдэнэтийн эмнэлгүүдэд хандиваа өргөсөн бол энэ сарын 22-нд Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт мөн дээрх аппаратуудыг олгох юм.