Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 720 дугаар байрны 8 давхарт тагтнаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 05:14 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 05:29 цагт очиж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн А /24 настай, эрэгтэй/-тэй ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Цэдэвт хүлээлгэн өгсөн байна.
Найман давхраас үсрэх гэж байсан иргэнийг аварчээ
2020 оны 02-р сарын 19 өдөр, 09 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )