“Ойгон нуурт” хорогдсон үхрүүдийн сэг зэмийг цэвэрлэв

2020 оны 02-р сарын 19 өдөр, 09 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
86442377_553010135561050_1458666392319426560_n1-6txq6h3rhd1jljb7weiktd4wr5spe137524zuofqczk

Завхан аймгийн Түдэвтэй  сумын Ойгон багийн “Ойгон нуурт”  өнгөрсөн 11 дүгээр сард живсэн үхрийн сэг зэмийг нуурааас гаргах ажлыг аймгийн Онцгой байдлын газры алба хаагчид, сумын иргэдтэй хамтран зохион байгууллаа.

Тодруулбал, Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр “Ойгон нуур”-ын цөс цөмрөн 10 өрхийн 143 үхэр унаж  хорогдсон. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан юм.

   Тэгвэл энэ сарын 10-16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан  “Ажлын хэсэг”  нуурын 40-85 см мөсийг зүсэж, 97 цооног гарган 104 үхрийн сэг зэмийг  20 автомашин багаж хэрэгслийн тусламжтайгаар гаргаж, цэвэрлэлээ.

  Үхрийн сэг зэмийг  нуурын захаас 12 км газар зөөвөрлөн 30 м өргөн,  40 мурт 3 м гүн нүх ухаж булж устгасан байна.  Тус нуур нь 18 км урт, 8 км өргөн, нийт 61 км2 талбай бүхий 0.2060 км3 ус агуулдаг. Хамгийн гүндээ 8 метр, хөвөөний төвшин 1664.2 м юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх