-Аргын тооллын 2 дугаар сарын 17. Даваа (Сумьяа) гараг /2020/
-Билгийн тооллын 24, цагаан бар, хонгорцог-17 од, суудал төмөр, мэнгэ 2 хар, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:56-18:16.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр болох, хишиг даллага авах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, шинээр хувцас эсгэх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, равнай үйлдэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар