Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо

2020 оны 02-р сарын 12 өдөр, 15 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
84521956_2523557537770674_308404851153305600_n

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тооллогын товыг тогтоов.
Монгол Улсын нийт өрхийн 10 хувийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, 2020 оны 1-р сарын 9-ний өдрийн 9:00 цагаас 15-ны өдрийн 22:00 цагийн хооронд сонгогдсон айл, өрх бүрээр бэлтгэгдсэн тоологч очиж, үлдсэн өрх, хүн амын мэдээллийг засаг захиргааны анхан шатны нэгжид хөтлөгддөг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолов.

Тооллогын явц мэдээлэл боловсруулалтын шатад үргэлжилж байна. Тиймээс иргэд 1212.mn цахим хуудасны “Сонирхолтой статистик” буланд шинээр байршуулсан ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО-ын цэсээр дамжуулан тоологдсон эсэхээ шалгах боломжтой боллоо.
Та Регистрийн дугаараа оруулаад тоологдсон эсэхээ лавлана уу.
http://1212.mn/sonirkholtoi/census2020

84258178_2523557677770660_1548370306169569280_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх