Замын-Үүд боомтоор 02.11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирсэнийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
TV9 гадаад мэдээний тоймоор Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун даралдуулж байна гэж өдөр бүр мэдээлээд байна. Олон нийтийн суваг шүү дээ. Өдөр бүр мэдээлээд хэн ч арга хэмжээ авахгүй байхыг бодвол үнэн байх гэж бодогдох юм. Хэнд итгэх вэ.
Хилээ хаагаачээ