Нийтийн тээврийн автобусуудын халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж байна

2020 оны 02-р сарын 10 өдөр, 13 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tja7b

БНХАУ-д коронавирусын өвчин гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ үед нийслэлээс өдөр бүр нийтийн тээврийн бүх автобусуудын эх авалт болон автобусны зогсоол бүрт ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээнд шалгалтыг байршил бүр дээр тогтмол хийж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх,  Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дэд дарга Х.Булгаа болон бусад холбогдох албаны хүмүүс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээнд хяналт шалгалт хийж байна.

Томилогдсон ажлын хэсгийнхэн өглөө бүр эх авалт дээр шалгалт хийж байгаа бөгөөд МХЕГ-ын  нийтийн  тээврийн аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдал, халдвар, хамгааллыг  шалгаж , мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Arslan.mn

Нийтийн тээвэрт хийгдэж буй  халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын ажлын талаар  Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.  Тэрбээр “Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэр халдвар хамгаалал, ариутгалыг тогтмол хийж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Нийслэлээс нийтийн тээврийн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж, зөвлөмж хүргүүлж байна.  Цаашид карантины үед тогтмол шалгаж шаардлага хүргүүлнэ.

Мөн халдвар хамгаалалыг хаа хаанаа сахих үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусуудад угаалга цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт өдөр бүр тогтмол хийгдэж байна. Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 940 орчим автобусуудад өглөө болгон их цэвэрлэгээ, ариутгал, халдаваргүйжүүлэлтийг хийсэн байхыг шаардаж, тогтмол шалгаж байна.” гэсэн юм.

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусууд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

  • Автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх
  • Ариутгал цэвэрлэгээ хийхдээ зориулалтын бээлий, бодис, хэрэгсэл ашиглах
  • 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгал хийх
  • Автобусан дотор халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах.

Arslan.mn

Та бүхэн энэ төрлийн санал хүсэлтээ манай нийтийн тээврийн үйлчилгээний газар /70044040 утсанд/ болон НЗДТГ-т мэдэгдэж болох юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх