Багануур дүүргийн ПРОКУРОРЫН газраас 2019 онд гэмт хэргийн гомдол, мэдээллийн 98,4 хувийг эцэслэн шийдвэрлэлээ

2020 оны 02-р сарын 06 өдөр, 11 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4q4wm

-НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРЭГТ 2019 ОНЫ БАЙДЛААР ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ-

Багануур дүүргийн прокурорын газар нь 201онд  прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 29 аж ахуй нэгж, байгууллагын давхардсан тоогоор 1300 орчим ажилтан, албан хаагч, иргэдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор яриа таниулга, сургалт зохион байгуулж, гарын авлага, сэрэмжлүүлэг тарааж ажилласан байна. 

Мөн “Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилтийг 10 аж ахуй нэгж байгууллагад шалгаж, 6 судалгааг хийж холбогдох арга хэмжээ авчээ. Шалгалт, судалгааны дүнг үндэслэн Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төвтэй хамтарч хэлэлцүүлэг, яриа таниулга хийхээс гадна “Гэмт хэрэг, зөрчилгүй хороо болъё” болзолт аяныг зохион байгуулж ажилласнаар 2019 онд 402 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 111 нэгж буюу 21.6 хувиар, 259 гэмт хэрэг үйлдэгдэж өмнөх оноос 65 нэгж буюу 20 хувиар, зөрчлийн хэрэг 334 бүртгэгдэж 56 буюу 14.3 хувиар тус тус буурсан эерэг үр дүн гарсан байна.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын ажлын чиглэлээр:

2019 онд 385 хэрэгт Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсанаас 237 буюу 61.5 хувийг хуулийн үндсэн хугацаанд эцэслэн шийдвэрлэсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 26 буюу 15.4 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарчээ.

Зөрчлийн холбогдогч нь тодорхой, илрүүлэх боломжтой хэрэг бүрийг шийдвэрлэх зорилго тавьж ажилласнаар 2018 онд зөрчлийн 457 хэргээс 405 буюу 89 хувийг шийдвэрлэсэн бол 2019 онд зөрчлийн 385 хэргээс 359 буюу 93.2 хувийг эцэслэн шийдвэрлэсэн нь урьд оноос 4.2 хувиар өссөн, 2018 онд зөрчлийн 51 хэргийн үлдэгдэлтэй байсан бол 2019 онд үлдэгдэл хэрэг 22 болж 29 хэрэг буюу 57 хувиар тус тус буурч хяналтын ажлын ахиц гарсан байна.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр:

Гэмт хэргийн талаарх 402 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 98,4 хувийг эцэслэн шийдвэрлэж 16 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, 238 буюу 61.7 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 5 буюу 1.3 хувьд нь шууд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 137 буюу 35.5 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. 

Хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийг гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл 244 буюу 63.5 хувь нь хөнгөн, 115 буюу 29.7 хувь нь хүнд, 23 буюу 6.0 хувь нь хүндэвтэр, 3 буюу 0.8 хувь нь онц хүнд гэмт хэрэг байна.

2018 онд хяналт тавьж ажилласан хэрэг бүртгэлтийн 421 хэргээс 290 хэрэг буюу 68.9 хувийг прокуророос эцэслэн шийдвэрлэж байсан бол 2019 онд хяналт тавьж ажилласан хэрэг бүртгэлтийн 385 хэргээс 280 хэрэг буюу 72.7 хувийг прокуророос эцэслэн шийдвэрлэсэн ба хэргийн шийдвэрлэлт 3.8 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Мөрдөн байцаалт явуулсан нийт 153 хэргээс 89.6 хувийг шүүхэд шилжүүлсэн, 6 буюу 4.4 хувийг хэрэгсэхгүй болгосон, 7 хэрэг буюу 5.2 хувь нь мөрдөн байцаалтанд шалгагдаж байна. Прокуророос нэгтгэсэн 18 хэргээс 13 хэрэг шүүхэд шилжсэн байна.

2019 онд мөрдөн байцаалтын 2 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Яллагдагч оргон зайлсан” үндэслэлээр түдгэлзүүлсэн ба уг 2 хэргийн мөрдөн байцаалтыг сэргээж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын ажлын чиглэлээр:

Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтарсан удирдамжийн дагуу зохион байгуулсан “Хохиролоо барагдуулаад гэртээ харьяа-2019” аяны хүрээнд 28 хоригдлын ар гэрээс 31.150.951 төгрөгийг, 43 хоригдлын цалингаас 4.494.009 төгрөг, сайн дурын байгууллагаас 3 хоригдлын төлбөрт 300.000 төгрөгийг тус тус төлж, нийт 35.944.960 төгрөгийг гэм хорын төлбөрт шилжүүлсэнээс 25 хоригдлын 27.320.951 төгрөгийн хохирол төлбөр бүрэн төлөгдөж дууссан байна. Тус аяны үр дүнг  өмнөх онтой харьцуулахад төлбөр барагдуулалт 76 хувь, 2019 оны байдлаар нийт төлбөр барагдуулалтын /41.796.465/ 86 хувь нь аяны хугацаанд төлөгдсөн байна.

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 101.565. 000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн 100 ялтнаас 75 ялтны 65.760.000төгрөгийн торгох ялыг бүрэн, 11 ялтнаас 4.730.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн биелүүлж, 4.700.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй 6 ялтны ялыг хорих ялаар сольж, нийт 75.190.000 төгрөгийн торгох ялыг биелүүлж одоо хяналтанд хугацаа болоогүй 19 ялтны нийт 26.375.000 төгрөгийн үлдэгдэлтэй, торгох ялын биелэлт 100 хувьтай байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх