Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн иргэн “Б”, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн иргэн “Э” нар 3 удаагийн үйлдлээр тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 3 тооны зэгсний зэрлэг гахай хууль бусаар агнаж улмаар ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Зэгсний зэрлэг гахай нь Хар ус, Хар нуурын эргийн хулсан шугуй, Ховд, Булган, Зэрэг, Бөхмөрөн, Тэс, Нарийн голуудын татам шугуйд хэсэгхэн газарт байдаг, хууль бус агнуур улмаас эрс цөөрч, тоо толгой багассан төдийгүй иргэд нуур, голын эрэг орчмын мод, сөөг, хулсыг аж ахуйн зорилгоор бэлтгэх, түймэр тавих, тариа, ногоо тарих зэргээр хоргодох тохиромжтой орчныг доройтуулж байгаагаас нүүдэллэн зайлж байна. Дээрх шалтгаанаар байршил нутгаасаа дайжсан гахай агнуулах, чоно, нохойд бариулах, турж үхэх, зэргээр хорогддог байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэж, Монгол Улсын улаан номонд оруулсан байдаг.
Хууль бусаар зэгсний зэрлэг гахай агнасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн /Хууль бусаар ан агнах/1 дэх хэсэгт2,7 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Зэгсний зэрлэг гахайн экологи, эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор эрийг нь 2.9 сая, эмийг нь 3.3 төгрөгөөр тогтоосон ба МУ-ын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлдэг болно.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба
Уул нь гахай бол агнах естой шуу дээ хэтэрхий их освол мал барина овчин уусэгдэг гахай шуу дээ