2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 13:30 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хороололын 53/9-3 байранд их хэмжээний гал гарсан дуудлага мэдээлэлд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Төгөлдөр, эргүүлийн цагдаа Б.Энх-Амгалан нар түргэн шуурхай ажиллаж галын голомтоос гарах боломжгүй байсан бага насны 3 хүүхэд болон 20 гаран хүнийг галын аюулаас аварлаа.
Сэрэмжлүүлэг: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон энэ үед хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.