БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэд эмнэлэгт хандсан тохиолдолд албадан буцаахгүй

2020 оны 01-р сарын 30 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
solongos

БНСУ-д коронавирусын халдвар авсан 4 тохиолдол гарч, уг өвчний тархац нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус улсын холбогдох байгууллагууд уг халдварт өвчний эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу Солонгост хууль бусаар оршин суугаа болон визийн зөрчилтэй гадаадын иргэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй тул БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд коронавирусын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэх тохиолдолд ямар нэг айдас, түгшүүргүй аль ойрхон байгаа эмнэлэг, эрүүл мэндийн төвд яаралтай хандахыг БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас уриалсан байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх