Хилээр орж ирэх иргэдэд эрүүл мэндийн тандалт, судалгаа хийх ажлыг эрчимжүүлнэ

2020 оны 01-р сарын 28 өдөр, 12 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
84671216_2438283356284115_4103006502959185920_o

Монгол Улсын шадар сайдын 2017 оны 08-р тушаалаар баталсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын дагуу ЭМЯ-ны удирдах бүрэлдэхүүн өнөөдөр хуралдлаа.
БНХАУ-ын уламжлалт цагаан сарын баяртай холбогдуулан тус улсын талаас хаасан хилийн боомтууд 2020 оны 01-р дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн нээгдэж буйтай холбогдуулан хилээр орж ирэх иргэдэд тандалт, судалгаа хийх ажлыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн зохион байгуулж, шуурхай ажиллах талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үүрэг чиглэл өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх