Гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

2020 оны 01-р сарын 28 өдөр, 09 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Лүндээ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 153 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ Иргэн Ц /39 настай, эмэгтэй/ 01.25-ны өдрийн 21 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон байна. Уг дуудлагыг 01.27-ны өдрийн 11:08 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-аас 27 хүн, 1 автомашин, Цагдаагийн хэсгээс 5 алба хаагч, 1 автомашин, Эрүүл мэндийн байгууллагаас 4 хүн, 1 автомашин, нийт 36 хүн, 3 автомашинтайгаар 12:30 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж гэрээс нь баруун хойд зүгт 500 метр зайд “Шувуу баадаг” гэх уулнаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх