БНХАУ-ын вирусний тохиолдол Манжуур хотод бүртгэгдсэн тул Дорнод аймгаар дамжин Манжуур явах зорчих хөдөлгөөнийг түр хааж, иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй болсон тул иргэд тус чиглэлд аль болох явахгүй байх талаар Автотээврийн үндэсний төвөөс сануулж байна.
Нэгдүгээр сарын 23 буюу өчигдрийн байдлаар БНХАУ даяар тархаад буй 2019-n CoV коронавирусний халдвар авсан хүний тоо 570 гарч, 17 хүн нас барсан талаар “International Business Times” сонин мэдээллээ. Үүнээс Тайланд улсад хоёр, Япон, БНСУ, АНУ-д тус бүр нэг, ОХУ-д 2 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өчигдөр өглөөний 10:00 цагаас эхлэн БНХАУ-ын Ухань хот хөл хорио тогтоож, гадагшаа чиглэлтэй нислэг болон автобусыг бүрэн зогсоогоод байгаа. АНУ БНХАУ-ын Ухань хотоос ирэх бүх нислэгийг таван хотоор дайруулж, чиглэлийг нь өөрчлөхөөр төлөвлөжээ.