“Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сонгоё

2020 оны 01-р сарын 23 өдөр, 20 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
83473026_612976429468486_6881556932780359680_n

“Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлтийн худалдааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордны их танхимын арын талбайд зохион байгуулна.

Цагаан сарын баярыг угтан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам санаачлан, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран тус аяныг зохион байгуулах юм.  Үндэсний үйлдвэрийн цагаан сарын бэлгийн багц, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 2020 оны 01 дүгээр сарын 27 өдөр Төрийн ордноос эхлэн төрийн байгууллагууд, томоохон худалдааны төвүүдэд, аймаг орон нутагт зохион явуулах юм.

Эрхэм та бүхнийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин худалдан авалт хийхийг уриалж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх