А.Энгүүн охинд амьдрал бэлэглэцгээе

2020 оны 01-р сарын 23 өдөр, 12 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
82886175_1085678371788179_7934391083616698368_n-810x500

Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн математикийн багш Т.Баасанжаргалын охин Амарсанаагийн Энгүүн  хоёр нас 8 сартай. 2017 оны аравдугаар сард БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлсэн, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын  тусламж үзүүлэх “Нэг бүс нэг зам: Сахиусан тэнгэрийн аялал Монголд”  төсөлд хамрагдсан байдаг.  Төслийн хүрээнд БНХАУ-ын Бээжин хотын “Anzhen” эмнэлэгт 2017 оны аравдугаар 31-нд “Banding in gneral anesthesia” хагалгаанд орсон хэдий ч бүрэн эмчлэгдээгүй байна.

Тиймээс А.Энгүүн нь зүрхний “Evaluation followed by closing of vsd and remove band” оноштойгоор Энэтхэг улсад  30-40 сая төгрөгийн өртөг бүхий яаралтай хагалгаанд орох шаардлагатай болжээ. Тиймээс эцэг эх нь элэг нэгт монголчууд, Монголын багш нарт  хандан хандивын гараа сунгаж, бяцхан охинд амьдрал бэлэглэхийг гуйж байна.

ХАНДИВЫН ДАНС ХААН БАНК: ЭЭЖ Т.БААСАНЖАРГАЛ 5001330044

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх