Наполеон тортыг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчил илэрлээ

2020 оны 01-р сарын 23 өдөр, 12 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
889705bcf05b4f587735a40fba3f59c1_x3

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-02/12 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Азчо ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, усны гудамжны 12Б байрны 1 дүгээр давхарт байрлах “Өнө наран” минимаркетын үйл ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар 0-60С-ын хэмд хадгалж, худалдаалах ёстой Гайхамшигт дөрвөн улирал ХХК-д үйлдвэрлэсэн “Аньстай наполеон” тортыг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь заалтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулан, торгуулийн шийтгэл оногдуулан, хадгалалтын горим алдагдсан 17 ширхэг наполеон тортыг даруй устгах тухай албан даалгавар өгч, биелэлтийг хангуулан ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх