Гадаад паспортын талаархи сануулга иргэдийн гар утсанд ирдэг болно

2020 оны 01-р сарын 23 өдөр, 10 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
visa

Гадаад паспортын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө пастортоо сунгуулах, 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэхээ авах зэрэг сануулгыг иргэдийн гар утсанд ирүүлдэг болох нь.

Тодруулбал, УБЕГ-аас иргэдэд үзүүлдэг 130 гаруй үйлчилгээтэй холбоотой сануулах системийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Энэ талаар УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллахаар уулзалт зохион байгуулж, албан бичиг хүргүүлсэн.

Уулзалтад үүрэн телефоны оператор компаниудыг оролцуулсан. Эхний ээлжид “Мобиком” компанитай гэрээ байгуулахаар төслөө хүргүүлсэн бөгөөд “Жи-мобайл”, “Скайтел”, “Юнител” компаниуд дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

Энэ оны нэгдүгээр улиралд багтан гэрээ хийн иргэдийг мэдээллээр түргэн шуурхай хангах ажлууд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэв.  УБЕГ-ынхан холбогдох программыг боловсруулж, системийг бэлэн болгосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх