Нэг айлын таван хүн гэртэйгээ шатаж нас баржээ. Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний 05.54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06.12 цагт очжээ. Улмаар 30 минут ажилласны эцэст галыг унтраажээ.
Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 57 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Д, 31 настай эмэгтэй О, 10 настай С, нэг сартай нярай галд өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгчээ.