Дулааны шугамын худгаас эмэгтэй хүний цогцос олджээ

2020 оны 01-р сарын 21 өдөр, 10 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
rCOdN26ACcLU4dl7XW7u-small

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Ус сувгийн удирдах газрын авто бааз”-ын урд талд дулааны шугам сүлжээний худаг дотор хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс 01.20-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10.5 км замыг туулан 20:19 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх