-Аргын тооллын 1 дүгээр сарын 21. Мягмар (Ангараг) гараг /2020/
-Билгийн тооллын 27, харагчин гахай, хонгорцог-17 од, суудал хий, мэнгэ 2 хар, түлэхийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:32-17:34.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч могой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д.Цогтбаатар