“Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж байна

2020 оны 01-р сарын 13 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
82423056_1391519884387913_870671655666450432_o

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж байна.

Дээрх гэмт хэргийг ихэвчлэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх”, “гадаад улсад зорчих виз гаргаж өгнө”, “хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийг өмчлөх”, “иргэдийн и-мэйл фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн ойр дотны найз нөхөд, ах дүү нараас тусламж гуйх”, “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга” буюу олны нэрлэж заншсанаар “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн цахим аюулгүй байдлыг хангаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

“Ятгах тусам Нягтал”

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх