Угаарын хий мэдрэгчийг өнөөдрөөс айл, өрхөд суурилуулна

2020 оны 01-р сарын 13 өдөр, 12 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
82258165_2402915556686725_3285315905998815232_o

Өчигдөр буюу ням гарагт нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар хуралдаж эхний ээлжинд нийлүүлэгдэж буй Угаарын хий мэдрэгчийг айл өрхөд, хүргэх, суурилуулах, зөвлөмж мэдээллийг хэрхэн зохион байгуулж ажиллах тухай хэлэлцэж, үүрэг чиглэл өгсөн юм.
Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс Угаарын хий мэдрэгчийг тараах, суурилуулах ажилд оролцох албан хаагчдад сургалт явуулав.
Энэ удаа Сүхбаатар дүүрэгт 1902 угаарын хий мэдрэгч хуваарилагдсан бөгөөд үүнээс 11 дүгээр хороонд 649 ш, 15 дугаар хороонд 1253 ширхэгийг өнөөдрөөс суурилуулж эхэлнэ. Ингэхдээ өрх бүрт угаарын хий мэдрэгчийг хэрэглэх гарын авлага, зөвлөмжийг хамтад нь өгнө.

81843481_794888027647041_4886341759598067712_n_20200113122146

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх