Сэрэмжлүүлэг

2019 оны 12-р сарын 25 өдөр, 19 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1_20191225052304

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/490 тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын амралт 12 дугаар сарын 23-аас нэгдүгээр сарын 10-ныг дуустал үргэлжилнэ. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

  1. Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
  2. Томуу,томуу төст өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
  3. Шаардлагагүй тохиолдолд хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх
  4. Цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг хангах
  5. Зуухны угаар, галлагааг байнга шалгах

Дээрх аюулгүй байдлын заавар зөвлөмжийг эцэг эхчүүд та бүхэн хэрэгжүүлснээр хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх