Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг болох Кошатай хамтран ХАБЭА-н сургагч багш бэлтгэх сургалт 12 сарын 16-20-ны өдрүүдэд боллоо.
Сургалтыг БНСУ-ын талаас профессор Жо Минхван, доктор профессор Бён Жунхан, Монгол улсын талаас анагаах ухааны доктор дэд профессор Б.Солонго, С.Оюунцэцэг нар зөвлөн чиглүүлж, удирдаж явуулсан юм. Үндэсний хэмжээнд ХАБЭА-н анхны сургагч багш нар бэлтгэх энэхүү сургалтаар Насанд хүрэгчдийн онцлог сэтгэл зүйн онцлог, Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, боловсруулах аргачлал, Багшийн ур чадвар, манлайлах Image marking зэрэг сургагч багшид нэн шаардлагатай мэдлэг ур чадвар олгоход чиглэгдсэн үр дүнтэй сэдвүүдээр зохион байгуулагдсан.
Сургалтаар ХАБЭА-н 28 сургагч багш бэлтгэгдсэний 4 багш нь ХАБЭМТ-ийн мэргэжилтэн байсан юм. Сургалтын төгсгөлд багшлах эрхийн сертификатыг ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, КОША-н ХАБЭА-н сургалтын төвийн ерөнхий захирал Шин Инжэ нар гардууллаа.
Дашрамд дуулгахад БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг /КОША/, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа жил ирэх бүр өргөжиж байна Хамтын ажиллагааны хүрээнд ХАБЭМТ-өөс БНСУ-д зохион байгуулсан “Монголын ХАБЭА-н сургалтын системийг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтад сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир, “Асбестийн төрлийн бодисын оношилгоо” сэдэвт сургалтад эмчилгээ чанарын менежер Ц.Оюунчимэг сургалтад хамрагдсан билээ.